top of page
Search

Чэжү арлаар аялахаас өмнө заавал мэдэж байх зүйлс

  • Writer: Maralaa B
    Maralaa B
  • May 9, 2025
  • 2 min read

Updated: May 26, 2025

Чэжү арал бол Халласан уулын дэлбэрэлтээс үүссэн галт уулын арал бөгөөд энэ нь арлын төвд орших унтаа галт уул юм. Төрөл бүрийн толгод, үржил шимт талбай, галт уулын тогоо, гайхалтай далайн эргийг эндээс үзэж болно. Тус арал нь Чэжүгийн хоолой, Зүүн Хятадын тэнгисийн гүн цэнхэр усаар хүрээлэгдсэн байдаг.


Уур амьсгал:

Жуулчдын хамгийн их зорин очдог зуны улиралд 25-30 хэмийн дулаан, хавар, намрын улиралд 15-20 хэм, өвөл 5-10 хэм хүртэл хүйтэрдэг.  Цас орох нь ховор, гэхдээ хааяа тохиолддог. Хавар, намрын улиралд тав тухтай температур, чийгшил багатай хамгийн тааламжтай улирал гэж тооцогддог.


Соёл, уламжлал:

Чэжү арал нь соёлын өвөрмөц онцлогтой бөгөөд уламжлалт заншлаа хадгалан үлдсэнээрээ алдартай. Хамгийн алдартай заншлын нэг бол далайн хоол бэлтгэхийн тулд шумбаж буй "Хаенёо" эмэгтэй шумбагч нарын дүр зураг юм. Энэхүү соёлыг ЮНЕСКО-гоос биет бус соёлын өв хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.


Чэжүгийн уламжлалт архитектур, тэр дундаа сүрлэн дээвэртэй байшингуудыг арлын “Эртний тосгоноос” олж харах боломжтой бөгөөд энэ нь түүний түүхэн өнгөрсөн үеийг харуулдаг.

Тус арал нь эх газарт ярьдаг солонгос хэлнээс ялгаатай өвөрмөц аялгуугаараа алдартай.


Заавал үзэх газрууд:

Нар мандах оргил. /Seongsan Ilchulbong/. ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт уулын тогоо, панорама үзэмжээрээ алдартай галт уулын оргил. Энд ялангуяа нар мандах үед явган аялал хийх нь түгээмэл байдаг.


Чэжү эртний тосгон. Чэжүгийн архитектурын өв, соёлын арга барилыг харуулсан сэргээн босгосон уламжлалт тосгон. Энэ тосгон нь Чэжү арлын нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлог юм.


О'Суллок цайны музей. Цайны соёлд зориулагдсан энэхүү музей нь Солонгосын уламжлалт цайны үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг өгдөг.

Чэжү Лавланд /Loveland/ Хайр ба бэлгийн харилцааны сэдвүүдийг судалдаг насанд хүрэгчдэд зориулсан баримлын парк.


Нууцлагдмал зам /Mysterious Road/. Таталцлын хуулийн дагуу уулын уруу өнхөрдөг байтал, энэ зам дээр эсрэгээрээ. Зам дээр тавьсан савтай ус замын өгсүүр хэсэг рүү өнхөрдөг. Машин ч мөн адил өөрөөр нь орхиход өгсөж явдаг байна.


Cheonjiyeon waterfall. Тэнгэр газрыг холбогч хэмээдэг Чонжиён хүрхрээ.


Луун толгойт хавцал, цохио. /Dragon Head rock/. Эр үед луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурхныг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг.


Шинхуа усан парк /Shinhwa water park/. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан усан тоглоом, үйлчилгээтэй. Парк дотор Солонгос үндэсний хоол  идэж, хүйтэн шар айраг уух боломжтой.


Чэжү далайн эрэг. Эрэг хэсгээр элстэй учир наранд тухлан сууж далайг харахад маш тохиромжтой. Мөн усанд сэлж, сурфинг хийж болно.


Хоол

Чэжү арал нь шинэхэн далайн хүнс, хар гахайн махны өвөрмөц амтаараа алдартай.


Чэжү арал үзэсгэлэнт байгаль, баялаг соёл, өвөрмөц үзвэрүүдийг хослуулсан нь түүнийг дотоодын болон олон улсын жуулчдын зорин очих шалтгаан болдог.


Хэрэв та Чэжү арлаар аялангаа нүдний шинжилгээ хийлгэх эрүүл мэндийн аяллыг сонирхож байвал бидний сошиал сувгаар холбогдоорой.

 
 
 

Comments


Post: Blog2_Post

©2025 mizartravel.com

bottom of page